-1

Дотоод сургалт зохион байгууллаа

2021-04-23 15:56:54    |   146

    Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ашиглалтын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2021 оны ‘’Дотоодын сургалтын нэгдсэн төлөвлөгөө’’-д тусгагдсаны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудад болон шинээр томилогдсон албан хаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулав.

\"\"\"\"     Сургалтыг ‘’Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем’’, ‘’Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем’’-ын ашиглал, анхаарах асуудал, ‘’Шүүхийн шийдвэрийг цахим санд хэрхэн байршуулах вэ?’’ сэдвүүдээр шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчулуун, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун нар удирдан явууллаа.

\"\"\"\"  Сургалтын үеэр шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг биечлэн системд холбогдох ажиллагаануудыг хийж үзүүлснээрээ үр өгөөжтэй сургалт боллоо.

 

      ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .