Мөнгөн төлбөр гаргуулах тухай
2021-11-01 15:19:04 | 150Дундговь аймаг дахь Сум дундын
Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
20.. оны сарын өдөр Сайнцагаан сум
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандлын 13-15 тоотод оршин суух Шилдээд овогт Батаагийн Болд Утас:……………… Регистрийн дугаар: …
Хариуцагч: Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн малчин Эрдэнээгийн Төр
Утас:……………… Регистрийн дугаар
Нэхэмжлэлийн шаардлага: 1.600.000 төгрөг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл 2020 оны 3 сарын 12-нд Эрдэнээгийн Төр нь манайд ирж ИЖП-5 мотоциклийг минь ойрхон хөдөө унаж явчихаад ирье гээд аваад явсан. Гэтэл авчирч өгөхгүй 20 гаран хоносон. Мотоциклио авъя гэсэн чинь найз нь ломбарданд тавьчихсан. Хэд хоногоос аваад өгье гэж хэлээд одоог хүртэл авч өгөөгүй байна. Хэд хэдэн удаа очиж нэхэхэд авч өгөх боломжгүй байна. Удахгүй өгчихнө гээд загнаад байх болсон. Миний мотоцикль 2020 оны 1 сард авсан шинэ мотоцикль байсан. Тухайн үед 1.600.000 төгрөгөөр авч байсан юм. Одоо 1.600.000 төгрөг гаргуулж авах хүсэлттэй байна.
Нэхэмжлэлд хавсаргасан материал:
- Нэхэмжлэл 2 хувь
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт / тэмдэгтийн хураамж төлөх дансыг мэдээлэл лавлагааны албанаас авна уу. Сум сум өөр өөр байгаа 70593016/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулах/ зэргийг хавсаргав
Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /
Нэхэмжлэл гаргасан: Батаагийн Болд