Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн сургалт боллоо
2022-01-11 11:06:49 | 154Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаатай холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа ‘’Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга’’ сэдвээр явуулсан бөгөөд нийт шүүгч, ажилчид идэвхтэй оролцов.
Сургалтаар Хөдөлмөрийн хууль /шинэчилсэн найруулга/-д шинээр нэмэгдэж орсон онцлох заалт, хуучин хөдөлмөрийн хуулийн харьцуулалт, хөдөлмөрийн гэрээний төрөл, нэмэлт нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн эрхийн маргаан зэрэг асуудлыг харилцан ярилцаж, санал солилцлоо.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР