-1

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2022-09-16 20:10:11    |   179

      Дундговь аймгийн Шүүх байгуулагдсан түүхт 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан Дундговь аймгаас төрөн гарсан эрдэмтэд доктороос бүрдсэн ‘’Эрдэм шинжилгээний хурал’’-ын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

\"\"\"\"\"\"       Хурлын нээж Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг хүрэлцэн ирсэн эрдэмтэн, докторуудад талархал илэрхийлж, Дундговь аймгийн Засаг дарга Г.Мөнхбат, Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга С.Од-Эрдэнэ нар мэндчилгээ дэвшүүлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

      Эрдэм шинжилгээний хуралд Академч, Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл: ‘’Хуульчийн ёс зүйн удиртгал’’, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам: ‘’Шүүхийн шинэчлэл’’ /цахимаар/, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Эрдэнэбулган: ‘’Эрүүгийн хуулийн аутектик тайлбар’’, Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Сүхбаатар: ‘’Хууль зүйн судалгаа ба шүүхийн практик’’, МУИСургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор Э.Байгаль: ‘’Иргэний эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн хэрэглэх үндэслэл, шүүхийн практик’’ сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэв.

\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"      Эрдэм шинжилгээний хуралд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 95 орчим алба хаагч оролцлоо.

\"\"\"\"\"\"   

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

 ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .