-1

Төрийн албаны шалгалт өгөөгүй бол төрийн албанд ажиллах эрхгүй.

2023-02-28 09:22:24    |   163

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 02 р сарын 17-ны өдрийн 117/ШШ2023/0003 дугаартай шийдвэр


Тоймын огноо дугаар: 2023.02.23 №02

Тоймын төрөл: Шийдвэрийн  тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

     Санамж: Энэхүү тойм нь  шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн  олон нийтийг мэдээллээр  хангах зорилготой болно.

     Аймгийн засаг даргаас нэхэмжлэгч Б.А-г ажлаас чөлөөлсөн байна. Учир нь тухайн албан тушаалд тавигдах болзол шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

    Нэхэмжлэгч нь  2015 онд аймгийн ЗДТГ-т санхүү дотоод аудитын албаны даргын албан тушаалд  томилогдон  ажиллаж байсан бөгөөд төрийн албаны шалгалт өгөөгүй анх томилогдсон, ажлын байрны тодорхойлолтод зааснаар мэргэшлийн хувьд мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагатай атал тэр шаардлагыг хангаагүй, мэргэшсэн нягтлан бодогчийн  эрхгүй байжээ.

Шүүх  нэхэмжлэлийг хангаагүй,  хариуцагчийн захирамжийг зөв  гэж үзсэн.

    Учир нь төрийн албанд  орох шалгуур үзүүлэлт хүн  болгонд адилхан  байх ёстой. Б.А нь  тухайн албан тушаалд анх томилогдохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг  хангаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул  төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах эрхгүй, захиргааны байгууллагын шийдвэр Төрийн албаны тухай хуульд нийцсэн байна.

 

 

Тойм бичсэн: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Б.СУГИРЖАВ.

. . .