ШҮҮХЭД ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ЭТГЭЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА
2023-11-23 15:02:45 | 203Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 25-ны өдрийн 65 дугаартай шүүгчийн захирамж
Тоймын огноо дугаар: 2023 оны 11-р сарын 23/ 15
Тоймын төрөл: Процессын тойм.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Дундговь аймгийн Р сумын ЗДТГ-н дарга Э нь сумын тамгын газрын мэргэжилтэнд холбогдуулан тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Н-г томилон ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангасан эсэх зэргээр хууль бус томилгоо хийгдсэн эсэхийг тогтоож өгнө үү гэж маргадаг.
Сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 31-ний өдрийн Б/03 тоот тушаалаас үзэхэд хариуцагч нь С.Н биш нэхэмжлэл гаргагч сумын засаг даргын тамгын газрын дарга Э өөрөө байна. Түүнээс биш уг тушаалаар томилогдсон этгээд хариуцагч болохгүй бөгөөд нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхол тодорхойлоогүй.
Иймд Э нэхэмжлэх эрх бүхий этгээд биш тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
ТОЙМ БИЧСЭН: ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН
ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ