“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-20 00:00:00 | 23Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд олон нийтэд шуурхай, ил тод нээлттэй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2024.11.14-ний өдөр Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын “ГОВЬ” танхимд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу “тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаарх мэдээллийг шүүгчийн туслах С.Уянга, Б.Жавзмаа нар, эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа нь “Эвлэрүүлэн зуучлалын тухай, маргааны төрөл”-ийн талаархи мэдээлэл өглөө.
Шүүхийн мэдээлэл лавлагаанаас шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж, иргэд олон нийтийн сонирхсон асуултад харилт өгч ажиллаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР