-1

Тамгын газрын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчийг томиллоо

2025-04-18 00:00:00    |   51

         Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, тус шүүхийн Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ганчулууныг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

          2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, ШЗХНГ-ын дарга Б.Оюуннасангаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолыг тус шүүхийн хамт олонд танилцуулан, ажлыг нь хүлээлцүүлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

        Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2025.04.17-ны өдрийн 73 дугаар тушаалаар шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхийн захиргааны байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэнг “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг гардуулан өгч, цаашдынх нь амьдралд, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .