-1

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

2025-05-09 00:00:00    |   89

    Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр зохион байгуулдаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алыг зохион байгуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагын үйл ажиллагааг Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад сурталчлан таниулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ‘’Автобустай аялал’’ нөлөөллийн арга хэмжээний хүрээнд сурагчдыг 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээг танилцууллаа.

       Тус арга хэмжээнд Дундговь аймгийн Ерөнхий боловсролын ‘’Эрдмийн далай’’ цогцолбор, ‘’Говийн ирээдүй’’ цогцолбор, ‘’Хүмүүнлэг’’, ‘’Мандал’’ сургуулийн 12 дугаар ангийн 40 орчим сурагчдад оролцсон ба ‘’Шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, үйлчилгээ, техник тоног төхөөрөмж’’-ийн талаар шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганчулуун танилцуулж, “Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, “Эрх зүйн мэргэжлийн онцлог, давуу тал, боломж” сэдвээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулав.

Арга хэмжээний төгсгөлд сурагчдын дунд “Алтан хонх” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, сурагчдад сургуулиа амжилттай төгсөж, өөрийн хүссэн мэргэжил эзэмшин, хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэх амжилтыг хүслээ.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .
Цаг үеийн мэдээ