“ХАМГИЙН ЧУХАЛ НЬ” ЭРҮҮЛ МЭНД
2025-05-20 00:00:00 | 14Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар орон нутагт ажиллаж, амьдарч буй харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан ‘’ Хамгийн чухал нь’’ эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт зорилтод үйл ажиллагаанд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, тэдгээрийн ар гэрийг хамрууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд Төрийн тусгай эмнэлгээс дотрын болон мэдрэлийн үзлэг, гэмтэл, мэс засал, хэвлийн эхо, сэтгэл зүй, Inbody зөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, тайлан нэгтгэл, ясны сийрэгжилт, зүрхний бичлэг, чихрийн шижин, В, С вирус илрүүлэх үзлэг, оношилгоо хийгдэв.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .
Цаг үеийн мэдээ
09