ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦЛЭЭ
2025-06-17 00:00:00 | 19
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 155 дугаар “Албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тогтоолоор Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар шилжүүлэн томилогдсон Ц.Мөнгөнцоожид ажлыг хүлээлцүүлж, тамга тэмдгийг гардуулан өглөө.
Арга хэмжээний үеэр Хууль зүйн албаны Тэргүүний ажилтнаар цол, тэмдгээр шагнагдсан Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Жуух бичгээр шагнагдсан жолооч Б.Эрдэнэхүү нарын шагналыг гардууллаа.
Ажлын хэсгийн ахлагч, гишүүд болон шүүгч, ажилтнууд ажилд томилогдсон Ц.Мөнгөнцоож, шагнагдсан Н.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэхүү нарт ажлын амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР