-1

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2025-07-09 00:00:00    |   117

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах О.Янжиндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбадам, О.Билгүүн нар 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 

       Шүүхийн захиргааны ажилтнууд Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

            Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн албан хаагч нартаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .