Шүүхийн шинэчлэл ба иргэн таны оролцоо
2015-11-04 19:02:27 | 144
Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газраас \" Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт иргэдтэй уулзах 2 дахь удаагийн уулзалтыг Сайнцагаан сумын засаг дарга болон Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдийг оролцуулан 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 16.00 цагт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам \"Шүүхийн шинэчлэл ба иргэн таны оролцоо”, \" Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, \"Дагнасан шүүх байгуулагдсаны ач холбогдол”, \"Шүүгчийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлэг” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас иргэдийн төлөөлөгчийн талаарх гарын авлага, нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой зурагт танилцуулга, нугалбар, шүүхүүдийн нэр, байршил, цахим хуудасны хаягтай нэрийн хуудас зэргийг иргэдэд тарааж, иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газар