-1

“Шүүхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээ зохион байгууллаа.

2016-11-21 19:25:04    |   151

\"\"

Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг таниулах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн байгууллага хэрхэн хамгаалдаг талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, \"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулах, орон нутгийн иргэдийн санал бодол, хүсэлтийг сонсч шүүхийн тамгын газрын 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгах, өргөдөл, гомдол, нэхэмжлэл хүлээн авах зорилгоор Дундговь аймгийн Эрдэндалай, Адаацаг суманд \"Шүүхийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав.

\"\"

Уг арга хэмжээний хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулав. Үүнд:

·Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Чимэддулам \" Шүүхийн шинэтгэл”, \"Шүүгчийн хараат бус байдал-нөлөөллийн мэдүүлэг”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр иргэд, төрийн албан хаагчдад мэдээлэл хийж, сумдын \"Иргэний танхим”-д Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн зурагт хуудсыг байршуулав.

·Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат тус сумын сургуулийн ахлах ангийн сурагч, багш, эцэг, эхчүүдэд \"Хууль бидний амьдралд” сэдвээр сургалт зохион байгуулав.

·Мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэн И.Түвшинжаргал шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, шүүгчийн туслах Т.Дашцэрэн Т.Дуламхүү нар 8 нэхэмжлэл хүлээн авч, 12 гэрчээс гэрчийн мэдүүлэг авах, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчдод эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулах ажиллагуудыг хийж гүйцэтгэв.

·Эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах О.Мөнх-Оргил нар Адаацаг сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан 10 өргөдлийн дагуу \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт”-ыг тус суманд амжилттай зохион байгуулав.

\"\"\"\"\"\"\"\"\"\"

Эрдэнэдалай, Адаацаг сумын удирдлага, иргэдээс тус суманд нүүдэллэн ажиллаж шүүхийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж байгаад талархал илэрхийлэв.

 

 

Дундговь аймаг дахь

шүүхийн тамгын газар



. . .