-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 02-ноос 1 дүгээр сарын 07-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-01-09 20:43:12    |   152

   Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 2-оос 1 дүгээр сарын 7-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.

Үүнд:

   -2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваад холбогдуулан гаргасан \"Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 3 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

   -2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М.Баянсангийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороо /Б.Оюунчимэг/-д холбогдох \" Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0664 дугаар магадлал, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий 2016 оны 698 тоотоор өгсөн шийдвэрийг хэрэгжүүлж, Сайнцагаан сумын Мандал баг 9 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгож, тус тойрогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 5 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

   -2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 2 дугаартай шүүгчийн татгалзлыг хэрэгсэхгүй болгох тухай, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн зарлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай ерөнхий шүүгчийн захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ерөнхий шүүгчийн 5 дугаартай захирамж гарсан.

   -2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ерөнхий шүүгч Б.Сугиржав 4 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 6 дугаартай шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж гарсан.

  -2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар ерөнхий шүүгч болон тухайн шүүхийн шүүгчдийг татгалзан гаргах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг 3 дугаартай хэрэг нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан байна.

  -2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай Шүүхийн ерөнхий зөвлөлд санал хүргүүлэх тухай албан тоот, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын дээд шүүхэд санал хүргүүлэх тухай 2 дугаартай албан тоот, 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт хариу хүргүүлэх тухай 3 дугаартай албан тоот гарсан байна.

  -2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 5 албан тоот ирсэнийг тухай бүрт нь хариу өгсөн байна.


. . .