-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 09-нөөс 1 дүгээр сарын 13-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-01-22 13:37:05    |   111

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 9-өөс 1 дүгээр сарын 13-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдсэн.

Үүнд:

-2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Х.Болдбаатарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Туяад холбогдох \"Баян жаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/51 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж, 11 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

-2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Ерөнхий шүүгч Б.Сугиржав 7 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрх залгамжлах тухай 8 дугаар шүүгчийн захирамж, 9,10 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж гарсан. Захиргааны хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд өдөрт нь бүртгэлээ.

-2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 5,6 дугаартай Шүүх хуралдааны даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамж гарсан байна.

-2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 4,5, 6,7,8,9 дугаартай нотлох баримт гаргуулах тухай албан тоот, 10 дугаартай лавлагаа хүсэх тухай албан тоот гаргаж холбогдох байгууллагад хүргүүллээ.

-2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 1 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 хэргийн нотлох баримт ирснийг хүлээн авч хэрэгт хавсаргав.


. . .