2017 онд шинээр батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа
2017-03-02 19:46:00 | 154Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 онд шинээр батлагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт \"Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г танилцуулахын сацуу тус үр дүнгийн нэг болох \"Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох, түүний ач холбогдол”-ын талаар ярилцлага, сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн нээж, \"Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г танилцуулан, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат \"Шүүх хуралдааны дэг, журам, иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахад анхаарах асуудал”, шүүгчийн туслах Ж.Чимэддулам \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол”, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, тангараг өргөх ажиллагаа” сэдвүүдээр шинээр батлагдсан иргэдийн төлөөлөгч чиглэл өгч, харилцан яриа өрнүүллээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрхэн оролцож, дүгнэлт гаргаж байгаа талаар тусгайлан бэлдсэн бодит бичлэгийг үзүүлэн, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч” гарын авлагыг тараалаа.
Сургалтанд хамрагдсан шүүхийн иргэдийн төлөөлөгч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.