-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 2 дугаар сарын 20-оос өдрөөс 3 дугаар сарын 10-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-03-12 18:14:19    |   235

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 20-оос 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийлээ.

Үүнд:

-2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ж.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдох \"Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016.11.22-ны өдрийн Б/54 тоот тушаал хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хүлээн авав.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

-С.Баянсангийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сонгуулийн хороонд холбогдох хэргийг 6 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.

-Х.Энхбатын нэхэмжлэлтэй Дэлгэрцогт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 7 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.

-Шүүгчийн 43-51 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.

-Энэ хугацаанд 42-44 дугаартай албан тоотуудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн.

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 58-63 дугаартай нийт 6 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 16-21 дугаартай нийт 6 хүсэлт ирсэнийг тухай бүрт нь холбогдох шүүгчид нь хүлээлгэж өгсөн.

 

. . .