-1

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос “Центавр” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.

2017-04-03 19:18:57    |   118

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь 2017 оны ажлын төлөвлөгөөний дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд \"Центавр” тэмцээнийг шүүхийн захиргааны ажилтны ёс зүйтэй холбоотой кейс ажиллуулах, танин мэдэхүйн асуулт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
\"\"

Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг тус шүүхийн хамт олон 4 баг болон мэдлэг, ур чадвараа сорихын зэрэгцээ, бие биедээ мэдлэгээ хуваалцсан, үр дүнтэй тэмцээн боллоо.

\"\"

Тус тэмцээнд Б.Алтандөш ахлагчтай \"Нэнтас” баг тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

 

Дундговь аймаг дахь

шүүхийн тамгын газар



. . .