-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 24-өөс 4 дүгээр сарын 28-ны хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-05-03 14:07:12    |   231

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 24-өөс 04 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.

Үүнд:

-Баянжаргалан сумын Монгол ардын намын хорооны дарга Г.Туяа даргын нэхэмжлэлтэй Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчээс хяналтын гомдлыг хүлээн авсан.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh

-Б.Дашбилэгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч харуицагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан.

-Д.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Хишигдаваад холбогдох захиргааны хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан.

-Шүүгчдийн зөвлөгөөний 5 дугаартай тогтоол,

-Ерөнхий шүүгчийн 19 дугаартай шүүгчдийн зөвлөгөөн зарласан захирамж гарсан.

-Шүүгчийн 62-65 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргасан.

- Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 1 албан бичиг хүргүүлсэн.

-Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.

. . .