Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж өнгөрүүллээ
2017-05-30 14:46:54 | 148Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оноос хойш 5 дугаар сарын 31-ний өдрийг Тамхины эсрэг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. Энэхүү өдөрт зориулж Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хамтран сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тамхи болон бусад төрлийн хорт зуршлаас сэргийлэх арга замын нэг нь спортоор хичээллэх юм.
Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд энэхүү тэмцээнд 5 баг болон өрсөлдсөнөөс архив-бичиг хэргийн эрхлэгч Б.Баасандорж ахлагчтай \"Амжилт, ялалт” баг тэргүүн байр, шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ ахлагчтай \"Ойлгомжтой” баг дэд байрыг эзэллээ.
Мөн тэмцээний үеэр 3 онооны шидэлтийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ нар тэргүүллээ.
\"Тэмцэл ялалт нь гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүний талд байдаг” хэмээх уриан дор тэмцээнд оролцогчид нь тамхинаас татгалзаж буйгаа илэрхийллээ.
Дундговь аймаг дахь
шүүхийн тамгын газар