Дундговь аймгийн хуулийн байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгууллаа
2017-06-04 18:19:25 | 1582017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Шүүх, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Монголын Хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбар, Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь төлөөлөгч, Нотариатын танхим, Өмгөөлөгчдийн зөвлөл гэсэн 10 байгууллага хамтран иргэн, хуулийн этгээдэд байгууллагынхаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгөх, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, үйлчилгээг сайжруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Байгууллагууд дараах үйлчилгээг иргэдэд үзүүлэв. Үүнд:
Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар:
\"Шүүхийн шинэтгэлийн үр дүн”, Шүүгчийн хараат буй байдал-нөлөөллийн мэдүүлэг”, \"Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол”, \"Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал”, \"Шүүхэд мэдүүлэх эрх” , \"Шүүхийн үйлчилгээний төрлүүд”, \"Шүүхийн нээлттэй байдал” сэдвээр төрийн албан хаагч, иргэдэд мэдээлэл өгөх
Нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүлээн авах
Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлэх,
Шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах
Нэхэмжлэлийн загвар, гарын авлагаар иргэдийг хангах
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс:
Шинээр батлагдсан хууль тогтоомжуудаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх
Эрх зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч, хуульч иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх,
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх
Прокурорын газар:
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авах
Гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх,
Прокурорын газраас үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд иргэдэд мэдээлэл хүргэх
Үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах
Цагдаагийн газар:
Шинээр олгох жолооны үнэмлэхийн материалыг хүлээн авах,
Жолооны үнэмлэхийн эрх хасуулсан иргэдийн эрх сэргээх хүсэлт, материалыг хүлээн авах,
Торгуулийн хуудасны талаарх болон бусад төрлийн лавлагаа, мэдээллээр үйлчилгээ үзүүлэх,
Шинээр галт зэвсэг худалдан авах, бусдад шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах үйлчилгээ үзүүлэх,
Өргөдөл, гомдол,мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх,
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Ял шийтгэлийн лавлагаа олгох журам, Жолоочийн оноо тоолох журам, Жолоочийн эрх сэргээх материал хүлээн авах, Жолоочийн оноог газар дээр харж өгөх үйлчилгээнүүдийг явуулах
Иргэд олон нийтэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зөвлөгөө өгч, иргэдийн гаргасан гомдол мэдээллийг газар дээр нь шийдвэрлэх
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг хүлээж авах
Иргэдэд өр, төлбөртэй эсэх талаар лавлагаа, тодорхойлолт гаргах
үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах
Суллагдсан хүмүүст тодорхойлолт гаргаж өгөх
ШШГБайгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл иргэдэд өгөх
Хүмүүжигч нарын урласан гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулах
Шүүхийн шинжилгээний алба:
Албаны үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах
Иргэдэд гарын мөрийн дардасны үйлчилгээ үзүүлж дурсгах
Албаны үйл ажиллагааны талаарх иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах
Монголын Хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбар:
Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, мэдээлэх
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх түр журам болон бусад журам, дүрмийн талаар мэдээлэл өгөх
Хуульчдаас иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх
Хүний эрхийн Үндэсний Комисс:
Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол,хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх,
Хүний эрхийнолон улсын гэрээний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх
Нотариатын танхим:
Нотариатын үйлчилгээ үзүүлэх
Өмгөөлөгчдийн зөвлөл:
Хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх,
Нэхэмжлэл, өргөдөл үнэ төлбөргүй бичиж өгөх
Энэхүү өдөрлөгийн явцад Цагдаагийн газраас \"Гэмт хэрэгтний үйлдлийг таслан зогсоох, бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолт”-ыг зохион байгууллаа.
Үзүүлэх тоглолтонд машинтай зугтаж буй гэмт хэрэгтний үйлдлийг таслан зогсоох, гэмт халдлага гарсан обьект руу нэвтрэх, зэвсэгтэй этгээдийн үйлдлийг таслан зогсоох болон бие хамгаалах, гардан тулааны үзүүлбэрүүд багтлаа.
Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар нь 2017 онд \"Иргэдэд үйлчлэх үйлчилгээг төгөлдөржүүлэх” зорилт тавьж ажиллаж байгаагийн хувьд иргэдийн санал, хүсэлтийн дагуу үйлчилгээгээ иргэн төвтэй болгох зорилт тавин ажиллаж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн явцад нэхэмжлэл, өргөдлийн загвар 114 тарааж, 150 иргэдэд зөвлөгөө өгч, 2 нэхэмжлэл, 1 өргөдөл хүлээн авлаа.
Иргэн М.Санждорж \"Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болж буйд талархаж байна. Хуулийн байгууллага гэхээр хүнд сурталтай байдаг цаг аль хэдийн ард хоцорчээ. Миний хувьд шүүх байгууллагаас асууж, лавлах зүйлтэй ирсэн ажил маань бүтлээ. Шүүх байгууллагын үйлчилгээ иргэн төвтэй болж, иргэд рүүгээ чиглэж буйд баяртай байна” гэж өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн юм.
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн орон нутгийн \"Ард” тв-д өгсөн ярилцлагадаа \"Иргэд, зон олныхоо санал, хүсэлтийг сонсож, байгууллагынхаа үйлчилгээг төгөлдөржүүлэхийн тулд энэхүү арга хэмжээг Дундговь аймгийн хуулийн 10 байгууллага хамтран зохион байгуулж байна. Шүүхийн хувьд иргэдэд \"Шүүхийн шинэтгэлийн үр дүн”-г танилцуулахын сацуу нэхэмжлэл, өргөдөл гаргах загварыг тарааж, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар зөвлөгөө, мэдээллийг өгч, нэхэмжлэл, өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг иргэдэд үйлчлэх үйлчилгээг төгөлдөржүүлэх жил болгон зарласан. Үүний дагуу бид \"Иргэн төвтэй үйлчилгээ”-г иргэд, хуулийн этгээдэд үзүүлэхийн тулд орчин нөхцлийг бүрдүүлэх, ажилчдынхаа харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан хуулийн байгууллагуудынхаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР