-1

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийсэн ажлын товч мэдээ

2017-11-14 17:03:07    |   158

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 06-аас 11 дүгээр сарын 10-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.

Ж.Түмэндэлгэрийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргад хариуцагдах захиргааны хэрэг Улсын дээд шүүхээр хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр батлагдаж ирсэн.

Ц.Идэр-Оргилын нэхэмжлэлтэй Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хариуцагдах захиргааны хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж ирсэн.

2017 оны 11 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуульчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан Үндсэн хуулийн эрх зүй, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагдав.

- Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирсэнийг тухай бүрт нь хариу өгч нотлох баримтыг хэргийн материалд хавсаргав.

- Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1 албан бичиг явсныг тухай бүрт нь хэрэгт хавсаргав.


. . .