-1

“Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага” сургалт, ярилцлагыг зохион байгууллаа.

2017-11-21 20:59:40    |   161

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав нь 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөний дагуу энэ он Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүхийн үйлчилгээний стандартыг бий болгох” зорилтыг тавьсны дагуу шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн ёс зүйн шаардлагыг тодорхойлж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдтэй харилцах харилцаандаа ямар зарчим баримтлах, харилцаандаа хэрхэн анхаарах талаар сургалт, ярилцлагыг өрнүүллээ.

\"\"

Ерөнхий шүүгч Т.Бямбажавын сургалтаас онцолвол:

\"Шүүхийн захиргааны ажилтнууд шүүгч нараас илүүтэйгээр иргэдтэй харилцдаг. Тиймээс та бүхний харилцаа, хандлагын суурь зарчим иргэд рүү чиглэсэн байх нь зүйтэй. Шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Анх тухайн иргэнд шүүхийн үйлчилгээ ямар байдлаар хүрнэ, тэр сэтгэгдэл нь 10, 20 жилийн дараа тухайн иргэнд үлдсэн байдаг. Ажлын байрандаа ч, гадуур нийгмийн харилцаанд ч оролцохдоо \"Шүүх” гэдэг онцлог байгууллагад ажиллаж байгаагаа үргэлж ухамсарлан, үйлдэл бүртээ анхаарч ажиллах шаардлагатай” гэсэн юм.

\"\"

Ерөнхий шүүгч Т.Бямбажав нь 1987 оноос өнөөг хүртэл шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд хоёр өөр төрлийн нийгэм, олон төрлийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийн үед \"Шүүгч” хэмээх эрхэм албыг хашсаар ирсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд оршин буй амьд архив, асар их мэдлэгийн уул уурхай юм.

Тэрээр мөн өөрийн туршлагаас хуваалцаж, шүүхийн захиргааны ажилтнууд ажил мэргэжлийн хувьд юун дээр анхаарах, цаашид хэрхэн өсч дэвжих талаар үнэт зөвлөгөө өгч, харилцан яриаг өрнүүллээ.


 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР




. . .