-1

Шатрын тэмцээн зохион байгууллаа.

2019-04-29 19:51:46    |   131

Монголын шүүхийн захиргааны ажилтнуудын холбооноос санаачлан зохион байгуулж буй шатрын тэмцээний нэгдүгээр шатыг тус аймаг дахь шүүхийн Тамгын газарт зохион байгууллаа.

\"\"

Уг шатрын тэмцээнд шүүхийн захиргааны 25 албан хаагч бүрэн хамрагдаж, эрэгтэй төрөлд мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун, эмэгтэй төрөлд нягтлан бодогч Т.Батмөнх нар тэргүүн байр эзэлж, тэдгээрт бүсийн тэмцээнд оролцох батламж, мөнгөн шагналыг Шүүхийн захиргааны ажилтнуудын холбооны тус аймаг дахь салбарын менежер, шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ гардууллаа.

\"\"

 

Б.Шинэчулуун, Т.Батмөнх нартаа шатрын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 



. . .