Гарбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
2019-04-29 19:58:59 | 158Тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан \"Шилжин явах цом”-ын төлөөх гарбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 5 багт хуваагдан өрсөлдөн шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тэргүүн байр эзэлж \"Шилжин явах цом”-ыг хүртэн, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтандөш ахлагчтай баг дэд байр эзэллээ.
Тэргүүн байр эзэлж \"Шилжин явах цом” хүртсэн баг нь дараагийн удаад нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан спортын ямар нэгэн тэмцээн зохион байгуулдаг уламжлалыг 2017 онд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн залуучуудын зөвлөлөөс санаачлан ийнхүү үргэлжилж байна.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР