Шүүхийн архивын онлайн сургалт боллоо
2020-04-02 15:26:53 | 150Шүүхийн төрөлжсөн архив, Эрүүгийн хэргийн төв архиваас хамтран зохион байгуулсан \"Эрүү, Зөрчлийн хэрэг, баримтыг Эрүүгийн хэргийн төв архив болон Прокурорын архивд шилжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт ZOOM application онлайн сургалтад зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Ганчулуун, архив бичиг хэргийн эрхлэгч Д.Баасансүрэн нар оролцлоо.
Сургалтаар эрүүгийн болон зөрчлийн хэргийг хүлээлгэн өгөх, данс бүртгэл үйлдэх, батлуулах талаар нэгдсэн ойлголтыг нийт шүүхүүдэд өгч, нийтлэг алдаа зөрчлийн талаар ярилцаж санал солилцлоо.
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар
. . .