-1

Зайнаас цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцоход анхаарах зүйлс

2020-12-01 11:10:22    |   159

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсны дагуу тус шүүхээс “Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох заавар” –ыг гаргаж та бүхэнд хүргэсэн билээ.

         Уг зааварчилгаанаас гадна цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцоход дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

1.  ZOOM нь микрофон, камертай компьютер дээр хамгийн тохиромжтой.

2. Хуралдаан нээлттэй бөгөөд шууд явагдаж байгааг анхаарч байх. Дууг хаагаагүй тохиолдолд таны ярьж буй бүхэн бусдад сонсогдоно.

3. Яриагүй үедээ дуугаа хаах.

4. Удаан ярих, эхэлж ярьсан зүйлс дамжуулагдах хүртэл хүлээх. Техник учир саатал гарч болно.

5. Бусдыг ярьж байхад саад болохгүй байх.

6. Биечилж оролцохоос ялгаатай нь та арай удаан хугацаанд ярьж магадгүй. Энэ үед шүүгч танаас асуулт асууж магадгүй тул ярьж байхдаа шүүгч рүү анхаарал хандуулах.

7. Хэрэв шүүх хуралдаан даргалагчаас шаардлага тавьсан бол гараа өргөх функцийг ашиглах.

8. Хэрэв өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ зөвлөх шаардлагатай гэж үзвэл хувийн чатаар холбогдох боломжийг хүсэх.

9. Олон төхөөрөмж нэгэн зэрэг ашиглах зэргээр аудио чичиргээ үүсэж болзошгүй тул энэ талаар анхаарах.

10. Орчуулагч, хэлмэрч оролцож байгаа тохиолдолд орчуулга хийх, хэлмэрчлэх хугацааг олгох.

11. Олон оролцогч байгаа үед gallery view буюу бүх оролцогчийг дэлгэцэнд гаргаж, хэн ярьж байгаа нь тодордог тохиргоог сонгох.

12. Хуралдааны үед таны танилцуулах эсхүл үндэслэл болгох бүхий л баримтыг шүүхэд өмнө илгээсэн байх.

13. Шүүх хуралдааны дэг цахим хуралдаанд ч нэгэн адил үйлчлэх тул шүүхийг хүндэтгэж оролцоно. Гэхдээ шүүх хуралдааныг эхлэх, шийдвэр сонсгохоос бусад үед заавал босох шаардлагагүй.

14. Ярьж эхлэх бүрдээ өөрийгөө танилцуулах.

15. Зохих хэмжээнд хувцас болон харилцааны хувьд албаны байдалтай байна.

16. Шүүх хуралдааны танхимд байгаатай нэгэн адилаар зөвшөөрөөгүй тохиолдолд бичлэг хийх хориотой. Нарийн бичгийн дарга дуу-дүрс бичлэг хийнэ.

\"\" 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .