Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар сонгогдлоо
2021-03-05 19:20:30 | 154Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус бүр шүүгчдийн зөвлөгөөнөө хийж Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Сугиржав, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Г.Мөнхбат, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Уранчимэг нар тус тус сонгогдлоо.
Шүүхийн тамгын газраас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн морин цагт Ерөнхий шүүгч нарт тухайн шүүхийн тамга, тэмдгийг гардуулах арга хэмжээг зохион байгуулж, шүүхийн хамт олны зүгээс сонгогдсон Ерөнхий шүүгч нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР