\"Шүүхэд хэрхэн нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах\" сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
2021-05-11 10:00:05 | 179Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран \"Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр\"-ийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэгдсэн 15 сумдын нийт 60 эрх зүйн хөтөч нарын хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар сургалт явууллаа. Уг сургалтад \"Шүүхийн танилцуулга\", \"Шүүхэд хэрхэн нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах\" сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Хамтран ажилласан аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн хамт олондоо баярлалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .