МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2021-04-27 16:30:39 | 156Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэлэлцэн баталсантай холбогдуулан Дундговь аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн шийдвэрээр зохион байгуулж буй төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичиг”-ийн 48 цагийн 2 модуль сургалтыг Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газраас зохион байгуулж үндэсний бичгийн сургалт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эхэллээ.
Тус сургалтад Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид хамрагдаж байгаа бөгөөд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ‘’Цэгц билиг’’ сургуулийн багш А.Буянхишиг хичээлийг заах юм.
Энэхүү сургалтын зорилго нь төрийн албан хаагчдад монгол бичгээр унших, бичих анхан шатны чадвар олгож, ахих шатны түвшинд бэлтгэх зорилготой юм.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР