-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЦАХИМ СУРГАЛТ ХАМРАГДЛАА

2021-06-17 17:01:41    |   138

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Статистикийн мэдлэг олгох” цахим сургалтад шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, шүүгчийн туслахууд хамрагдлаа.

\"\"    Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Ц.Дулмаа: “Гэмт хэргийн статистикийг олон улсын жишигт нийцүүлэх нь”, “Статистикийн мэдээлэлд үндэслэн танилцуулга бэлтгэх анхаарах асуудлууд”, сэдвүүдээр

    Үндэсний статистикийн хорооны Тооцоо, шинжилгээ, судалгааны газрын статистикч О.Норовсамбуу: “SPSS” дэд сэдвээр, “Статистикийн мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх программыг ашиглах аргад суралцах” сэдвээр,  

    Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Г.Батбуян “Инфографик боловсруулах хэрэглэх” сэдвээр,

   Шүүхийн статистик хариуцсан референт П.Ангарагсайхан, Э.Ганцэцэг нар:  “Шүүн таслах ажиллагааны статистикийн тухай’’ сэдвээр мэдээлэл өгч, сургалтыг тус тус удирдан явуулав.

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .