ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ.
2021-06-05 17:07:55 | 147‘’Дундговь аймгийн Шүүх байгуулагдсан 80 жилийн ой’’ 2022 онд тохиож байгаатай холбогдуулан 80 жилийн ойн төлөвлөгөөний бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Дундговь аймаг дахь Авто тээврийн төвөөс шүүхийн байр хүртэлх \"ЯВГАН ХҮН\"-ий замыг ховхолж, шинээр зам тавьлаа.
Явган хүний замыг шинээр тавих ажлыг 2021 оны 05 дугаар 31-ний өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд хийсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажилд шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчид оролцов.
Энэхүү бүтээн байгуулалтын гол зорилго нь шүүхээр үйлчлүүлж буй иргэд, шүүгч, ажилчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх юм.
Замын бүтээн байгуулалтад эд материалын туслалцаа үзүүлсэн Дундговь аймгийн Хот тохижуулах газарт баярлалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР