-1

“ ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ БОЛЛОО

2021-10-12 11:23:36    |   156

    Дундговь аймгийн Засаг даргаас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, байгууллагуудын үйлчилгээг олон нийтэд нэг дороос хүргэх, сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ’’ нээлттэй хаалганы өдөрлөгт тус шүүхийн Тамгын газар оролцлоо.

\"\"\"\"\"\"\"\"\"\"\"\"      Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг өдөрлөгт ирсэн байгууллагын удирдлага, алба хаагч, иргэдэд морин хуурын аялгуугаар Дундговь аймаг дахь шүүхийн мэндчилгээг хэвшүүлэв.

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Эвлэрүүлэн зуучлах болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар  ‘’Дундговь’’ телевизэд ярилцлага өглөө. 

\"\"\"\"     Өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд шүүхийн үйл ажиллагаатай танилцав.

     Мөн шүүхийн захиргааны ажилтнууд иргэдэд ‘’Шүүхэд мэдүүлэх эрх”-г танилцуулан, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдол, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, сонгох ажиллагаа зэрэг сэдвээр зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, 60 иргэнээс шүүхийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Санал, асуулга”-ыг авч, гарын авлага, материалаар хангалаа.

\"\"\"\"\"\"\"\"\"\"     Уг өдөрлөгөөр иргэдэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дороос авах боломжоор хангаж, мэдээлэл, зөвлөгөө өгснөөрөө иргэдэд ойр, хүртээмжтэй хүргэснээрээ онцлог арга хэмжээ боллоо.

 

          ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ

          ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .