-1

Ажилласан жил сэргээн тогтоолгох тухай

2021-11-01 15:27:16    |   156

Дундговь аймаг дахь Сум дундын

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд

Нэхэмжлэл гаргах нь

          20   оны   сарын   өдөр                                                                                    Сайнцагаан сум

                           Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн Айрагийн 8-р гудамжны 4 тоотод оршин суух   Боржигон овогт  Батаагийн Болд Утас: 99999999                        

                          Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан жил сэргээн тогтоолгох  тухай

              Нэхэмжлэлийн үндэслэл:  Батаагийн Болд  миний бие  1954 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа,  улсад 27 жил ажилласан юм . Үүнээс 1970 оны 1 сарын 1-ний өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны  өдрийн хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  хоньчиноор, 1977 оны 06 сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 сарын 20-ны өдрийн хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1980 оны 6 сарын 20 өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэл болон “Шинэ хөдөлмөр” бүрэн бус компанид бог мал ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. / хөдөлмөр байгаа боловч дэвтэр тамга тэмдэггүй, бичилт бүдгэрсэн, шаардлага хангахгүй байгаа/ тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон гарсан арга хэмжээ авахуулсан тушаалууд, цалингийн цэсүүд, үйлдвэрчний эвлэлийн батлах,  баярын бичиг, сайшаалын үнэмлэх,  нэгдлийн гишүүний үнэмлэх  зэрэг баримтыг үндэслэн 1970 оны 1 сарын 1-нээс 1977 оныг 06 сарын 20-ны өдрийг дуустал  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  хоньчиноор мөн 1980 оны 6 сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  бог мал, 1992 оны 02 сарын 17-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал “Шинэ хөдөлмөр” бүрэн бус хувьцаат компанид бог мал маллаж байсан жилийг  тус тус тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан материал:

  1. Нэхэмжлэл 1  хувь
  2. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт- 70200 төгрөг тушаана. /Утга дээр нь нэхэмжлэгч нэрээ бичих/
  1. Архивын лавлагаагаар гаргуулах нотлох баримтууд /ажилд орсон болон өөр ажилд шилжсэн ажлаас халсан, шагнасан арга хэмжээ авсан тушаалаад, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авсан баримт, байгууллага түүний дэргэдэх олон нийтийн байгууллагын удирдлагын цохолттой тэдгээрт гаргаж өгсөн өргөдөл, олгосон тэтгэмж, тусламж, хурлын тэмдэглэл, татвар хураалгасан баримт, ажил байдлын тодорхойлолт, байгууллага болон ажил олгогчид байгаа хувийн хэргийн материал, хүн амын тооллого, хорооны бүртгэл, эмнэлгийн карт, улсын чанартай хурал зөвлөгөөнд сонгогдсон баримт, тэдгээрийн мандат, урилга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж, самбарт зургаа тавиулсан тухай гэрчилгээ байгууллага иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ/ гэх мэт / архиваас гарсан баримтыг албан тоотой ирүүлнэ. Ямар нэгэн баримт гарахгүй бол тэр талаарх албан тоот/
  2. Гэрч асуулгах хүсэлт 1 / 3 хүнийг гэрчээр асуулгана. гэрчийн оршин суугаа хаяг, овог нэр, утасны дугаар бичих/
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар /баталгаажуулах/
  4. Цалингийн цэс
  5. Нэгдлийн гишүүний үнэмлэх
  6. Үйлдвэрчний эвлэлийн батлах   
  7. Аймгийн Татварын хэлтсээс тухайн байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсон лавлагааг
  8. Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа / яагаад заавал шүүхээр ажилласан жилээ тогтоолгох болсон талаарх/
  9. Сумдын нэгдэлд ажилласан байдлаа тогтоолгох тохиолдолд тухайн сумынхаа архиваас тушаал шийдвэр, цалин, мал тооллогын баримт, сумдын архивт баримт байхгүй тохиолдолд шалтгааныг дурьдсан албан бичиг /шатсан үрэгдсэн, бүрэн бусаар хүлээж авсан ... г.м/

 

                                     Нэхэмжлэгч :                        Батаагийн Болд

Дундговь аймаг дахь сум дундын

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд

хүсэлт гаргах нь

 

 

  201.. оны ... сарын .... өдөр                                                                     Сайнцагаан сум

 

                      ........................ миний бие 1984 оны 6 сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд мал маллаж байсныг мэдэх дараах 3 хүнийг гэрчээр асууж өгнө үү.

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8- р багт  Айргийн 8-25 тоотод оршин суух ................ овогтой .............. Утас:......................

         2 Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багт  Айргийн 8-25 тоотод оршин суух ................ овогтой .............. Утас:......................

  1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багт Айргийн 8-25 тоотод оршин суух ................ овогтой .............. Утас:......................

       

 

 

                                                Хүсэлт :                                /................... /        

 

. . .