-1

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай

2021-11-01 15:29:35    |   136

  

Дундговь аймаг дахь Сум дундын

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

 

20…оны…сарын…өдөр                                             

 

               Нэхэмжлэгч:  Дундговь аймгийн Сайнцагаан сумын  5-р баг  Равжихын 4-6 тоотод оршин суух  Боржигон овогт  Батаагийн Болд  Регистрийн дугаар:…… .   Утас:99999999

 

               Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай

   Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ц.Эрдэнэтэй 2000 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 оны 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Наранг төрүүлсэн юм. 2001 оноос хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Эрдэнэ маань 2007 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Равжихын 4-6 тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Наранд-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-70200 / тэмдэгтийн хураамж төлөх дансыг мэдээлэл лавлагааны албанаас авна уу. Сум сум өөр өөр байгаа 70593016/

3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

5.Багийн засаг даргын тодорхойлолт

6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

7.Гэрч асуулгах тухай хүсэлт  / 3 хүний хаяг овог нэр утасны дугаар /

8.Харьяа сумынхаа архиваас тогтоолгох гэж буй онуудынхаа эцсийн хүн амын тооллогын баримтаас өөрийг өрхөд хамаарх хэсгийг хуулбарлах ирүүлэх /аль сумын хэддүгээр багийн хэдэн оны тооллогын баримтаас хуулбарлан олгосон тухай албан бичгийн хамт/

 

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /

 

 

                                         Нэхэмжлэгч:…........................  /Батаагийн Болд/ 

. . .