-1

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох

2021-11-01 15:38:48    |   157

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

               20.. оны ….сар ...өдөр                                                                                           Сайнцагаан сум

 

 Нэхэмжлэгч: Сайнцагаан сум 8 дугаар баг, Айргийн 10 дугаар гудамжны  8 тоотод тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд  РД...........                Утас

            Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох 

Нэхэмжлэлийн үндэслэл:  Миний бие 1967 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Энэ жил 50 настай. Улсад 30 жил ажилласнаас 1985 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12-31-нийг дуустал Хулд сумын Талцэцэг нэгдэлд малчин байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг  Дулмын Цэнд гэж буруу бичигдсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, тэтгэврийн дэвтэр болон бусад бичиг баримт Дашийн Цэнд гэж бичсэн байгаа тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэх хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа, тэтгэврийн дэвтэр хуулбар зэргийг үндэслэн Дуламын Цэнд гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Дашийн Цэндийн болохыг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлдээ: 

  1. ИБМУТ-ийн лавлагаа 1 ш
  2. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1ш
  3. Гэрч асуулгах хүсэлт 1 / 3 хүнийг гэрчээр асуулгана. гэрчийн оршин суугаа хаяг, овог нэр, утасны дугаар бичих/
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш /70200 төгрөг тушаах /
  5. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариаттай/ зэргийг хавсаргав.

Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /

 

 

 

Нэхэмжлэл гаргасан:    ................  /Д.Цэнд

 

 

 

 

 

 

 

. . .