-1

Садан төрлийн холбоо тогтоолгох тухай

2021-11-01 15:39:37    |   164

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

 

2018 оны       сарын       өдөр                                                                                      Сайнцагаан сум

                           Нэхэмжлэгч:  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн Айргийн  дугаар гудамжны 11 тоотод оршин суух Боржигон овгийн Баасангийн Туяа,

Харилцах утас: 99999999

 Нэхэмжлэлийн шаардлага: Садан төрлийн холбоо тогтоолгох тухай                       

                           Нэхэмжлэлийн үндэслэл: Самбалхүндэвийн Чойдогжамц нь 1938 онд улс төрийн хэргээр баривчлагдан 1938 оны 2 дугаар сарын 25-нд онц бүрэн эрхт комиссын 7-р хурлын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43-45-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн, цаазлагдсаныг 1992-06-20-ны Дээд шүүхийн цэргийн Коллегийн 95-р магадлалаар цагаатгасан юм. Самбалхүндэвийн Чойдогжамц нь миний аавын төрсөн ах юм. Иймд, Монгол Улсын Дээд шүүхийн цагаатгалын үнэмлэх, ТЕГ-ийн архивийн лавлагаа, Г.Дорж, А.Мягмар нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Самбалхүндэвийн Чойдогжамцын ач дүү мөн болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

  1. Нэхэмжлэл -1
  2. 1992 оны Монгол Улсын Дээд Шүүхийн цагаатгалын үнэмлэх
  3. Гэрч асуулгах хүсэлт / нэхэмжлэгч гаргана/                                                                                               
  4. Үндэсний архивийн лавлагаанууд

            4.Тагнуулын Ерөнхий Газрын архивын лавлагаа                     

  1. Монгол Улсын Дээд Шүүхийн 95 дугаар магадлал

            6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  1. Багийн Засаг даргын тодорхойлолт
  2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулсан байх

зэргийг хавсаргав.

    Анхаарах зүйлс !!! Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа өмнө талаас үдэх зайтай үлдээж бичнэ үү. / 3см /

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө  /                          

                                                              Нэхэмжлэгч                              /Б.Туяа

. . .