“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2022” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
2022-05-02 17:37:21 | 160Монголын хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хуульчийн про боно-2022” өдөрлөг Дундговь аймагт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр боллоо.
“Хуульчийн про боно-2022” өдөрлөгийн нээлтэд шүүхийн Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ: “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хуульчдын холбооноос зохион байгуулж буй Хуульчийн про боно өдөрлөгт Дундговь аймгийн шүүх шүүхийн үйлчилгээг хүргэн оролцож байна. Энэ өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй авахыг урьж байна. Энэ жилийн про боно өдөрлөг “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгааг онцолсон юм.
Өдөрлөгт шүүхийн Тамгын газраас иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөв. Түүнчлэн шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилж, иргэдэд ном, гарын авлага тараалаа.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗАР