-1

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ДУНДГОВЬ АЙМГИЙН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2022-04-15 16:47:49    |   156

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Н.Мөнгөнцэцэг, Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон шүүгч, ажилтны ажиллаж буй орчин нөхцөлтэй танилцаж, уулзалт, ярилцлага хийлээ.

\"\"\"\"      Уулзалтын эхэнд  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Ө.Ундрах Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, удирдамжийн дагуу Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав нар шүүхийн талаар, Шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн шүүхийн захиргааны ажлын талаар тус тус товч танилцуулгыг хийсэн юм.

 \"\"\"\"     Уулзалтын үеэр ажлын хэсэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтны санал бодол, тулгамдаж байгаа асуудал, шүүн таслах ажиллагаа, шүүхийн хүний нөөц, шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлын талаар сонсож, зохих арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. 

\"\"\"\"  

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

 ТАМГЫН ГАЗАР

. . .