“Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газар”-аар шалгарлаа
2023-01-19 11:47:42 | 190Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 270 дугаар тушаалын дагуу “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн” 2023 оны 01 сарын 17-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг сургалт, зөвлөгөөнөөр 2022 оны үйл ажиллагааны үр дүн, менежментийн ур чадвараараа тэргүүлсэн шүүхийн Тамгын газруудыг шалгаруулсан бөгөөд “Шилдэг инновац нэвтрүүлсэн Тамгын газар”-аар “Актив директор сервер” буюу “Хэрэглэгчдийн нэгдсэн удирдлагын систем” нэвтрүүлснээр Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар шалгарч өргөмжлөлийг Тамгын газрын дарга А.Лхагвасүрэн гардан авлаа.
Дундговь аймгийн шүүхийн тамгын газар нь Windows active directory /актив директор/ байгууллагын нэгдсэн удирдлагын системийн сүлжээний шинэчлэлийг 2018 оноос санаачлан хэрэгжүүлсэн юм.
Windows active directory (AD) нь Microsoft корпорацын бүтээгдэхүүн бөгөөд байгууллагын тоног төхөөрөмж, хэрэглэгч, групп гэх мэт объектуудын нэгдсэн сан бөгөөд тэдгээрийг нэг дороос удирдан зохион байгуулах боломжийг олгодог нь мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах систем юм.
Уг ажлыг санаачлан хэрэгжүүлсэн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Шинэчулуун болон хамт олондоо баяр хүргэе.
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газар