-1

Хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан этгээдэд хорих ял оногдуулав

2023-06-08 10:21:48    |   146

Шийдвэрийн дугаар: 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 2023/ДШМ/04

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

2023.01.13.шийдвэр хураангуй: дугаар 03

        М.Б нь буудлын зогсоол дээр байсан тээврийн хэрэгсэл дотроос 1800000 төгрөгийн үнэлгээ бүхий  булган шуба  хулгайлсан,  иргэн Ч.Т-ын гараас гар утсыг нь дээрэмдэн авч   2.950.000  төгрөгийн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг  анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, булган шубыг хэрэг гарсан даруйд эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан, харин  2.950.000 төгрөгийн  хохирлыг  гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

     Анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг шүүгдэгч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо булган шуба хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ч, гар утас дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.  

      Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, хэргийн зүйлчлэл болон анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийг давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

     САНАМЖ: Энэхүү тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/

 

Тойм бэлтгэсэн: /Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг/

 

. . .