МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ТАМГА ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-25 00:00:00 | 470Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар зарлигаар Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Г.Мөнхбатыг томилсон зарлигийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг уншиж танилцуулж, гардууллаа.
Мөн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр тус шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон З.Ууганбаярт шүүхийн тамга, тэмдгийг шүүгч Г.Мөнхбат гардуулан өгөв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Дундговь аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд оролцож давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгч нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР