‘’МИНИЙ-МЭРГЭЖИЛ, МИНИЙ ИРЭЭДҮЙ’’ эвентэд оролцлоо
2024-04-11 00:00:00 | 353Ид шидийн орон-Дундговь байгууллагатай хамтран ‘’Миний мэргэжил, Миний ирээдүй’’ эвентийн өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн байранд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдад өөрийн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэн, тэр дундаа эрх зүйч-хуульч мэргэжлийн онцлог давуу тал, боломжийн талаар мэдээлэл өгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа болон шүүх хуралдааны танхим, техник, тоног төхөөрөмжийг танилцуулав.
Тус өдөрлөгт Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 30 сурагч оролцсон бөгөөд ‘’Шүүхийн байгууллагыг товч танилцуулга’’-ыг Үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Ганчулуун, ‘’Анхан болон давж заалдах шатны шүүхийн онцлог, хянан шийдвэрлэх маргааны төрөл’’ сэдвээр шүүгчийн туслах Э.Номинцэцэг, ‘’Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал’’ сэдвээр Эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа, ‘’Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэг’’ сэдвээр шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг, ‘’Эрх зүйн мэргэжлийн онцлог, давуу тал, боломж’’ сэдвээр мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ нар танилцуулга, мэдээлэл хийлээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР