ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР АЖИЛЛАЛАА
2024-04-19 00:00:00 | 616Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллалаа.
Ажлын хэсэг шүүхийн байр болон шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын өрөө, тасалгааны нөхцөл байдалтай танилцаж, дараа нь уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд шүүхийн тамгын газрын дарга А.Лхагвасүрэн шүүхийн захиргааны ажлын талаар товч танилцуулж, тулгамдаж буй асуудлууд, саналаа хэллээ.
Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож холбогдох тайлбар мэдээлэл өгсөн юм.
Тус шүүхийн байрны өрөө тасалгааны хүрэлцээ муугаас архивын өрөөний зай талбай бага, нягтаршуулсан шүүгээ нэмж авах шаардлагатай байгаагаас шалтгаалан архивд хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгж, хэрэг газраар тавигдаж байна.
Түүнчлэн тухайн шүүхэд шүүгчийн орон тоо дутуу, тухайн орон тоонд шүүгч томилогдон ажиллахад өрөө тасалгаа байхгүй, ашиглалтын хугацаа дууссан тавилгатай байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүхийн захиргаа хүний нөөцийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах реферэнт Б.Оюуннасан шүүхийн захиргааны ажилтнуудад ‘’Төрийн албан тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах асуудал’’ сэдвээр сургалт явуулж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР