ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-06-04 00:00:00 | 34Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 71 дугаар зарлигаар Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Ж.Чимэддуламын "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээг 2025 оны 06 сарын 04-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Арга хэмжээг Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганчулуун нээж, шүүгч Ж.Чимэддуламын намтрыг товч танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, зарлигийг гардуулж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн сүлдэнд тангараг өргөв.
Ёслолын арга хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Дундговь аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Өмгөөлөгчдийн холбооны удирдлага, алба хаагч болон ахмад шүүгч, шүүгчийн гэр бүлийн гишүүд оролцож, шүүгчээр томилогдсонд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР