ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-06-27 00:00:00 | 8Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулсан ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгч Таны оролцоо’’ сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Тус хэлэлцүүлэг ‘’Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гүйцэтгэх үүрэг’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахын ач холбогдол’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгч эрүү, иргэн, захиргааны хэрэгт санал, дүгнэлт бичих, танилцуулахад анхаарах асуудал, хуулийн зохицуулалт’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай’’, ‘’Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг бүрдүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хуулийн зохицуулалт’’ сэдвүүдээр явагдсан бөгөөд орон нутгийн шүүхийн сонгогдсон иргэдийн төлөөлөгчид цахимаар оролцсон юм.
Уг хэлэлцүүлэг нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр хэрхэн сонгогддог, иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэхэд иргэний үүрэг оролцоог таниулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Хэлэлцүүлгийн төсгөлд Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож хүрэлцэн ирж оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт талархал илэрхийлж, гарын авлага, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн болон шүүхийн цахим хуудасны мэдээлэл авах боломжтой QR кодтой түлхүүрийн оосрыг гардуулан өгөв.
ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР