-1

ЗАРИМ СУМДААР СУРГАЛТ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-13 00:00:00    |   89

      Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд олон нийтэд шуурхай, ил тод нээлттэй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2025.06.13-ны өдөр Дундговь аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдад сургалт зохион байгууллаа.

     Тус сургалтаар шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу “тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаарх мэдээллийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Насанбат нь “Эвлэрүүлэн зуучлалын тухай, маргааны төрөл” сэдвээр, ХЭҮК-ын референт Т.Баярцэцэг нь “Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр мэдээлэл өглөө.

     Шүүхийн мэдээлэл лавлагаанаас шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлт хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага, тараах материалаар хангаж, иргэд олон нийтийн сонирхсон асуултад харилт өгч ажиллаа.

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .