-1

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаар уулзалт, ярилцлага зохион байгууллаа

2025-05-14 00:00:00    |   55

                Тус шүүхийн тамгын газраас аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан цагдаагийн алба хаагч нартай уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хийлээ.

Уулзалтаар  2025 онд “Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-ний 1-р улирлын биелэлтийн явц,  эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүхийн шийдвэр, захирамжийн биелэлт, харуул цагдаа, дэг сахиулагч цагдаагийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар санал солилцлоо.

          Цаашид шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлтийг эрчимжүүлж, 2025 оны 2 дугаар улиралд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтран дадлага сургуулилт хийх, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тухай бүрд тайлагнаж байхаар тогтлоо.

 

 

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .