Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 2 дугаар сарын 12-оос 2 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хийсэн ажлын товч мэдээ
2018-02-21 21:16:32 | 163Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 12-оос 2 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах ажиллагаанууд хийгдлээ.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Г.Энхдэлгэрийн нэхэмжлэлтэй Эрдэнэдалай сумын Засаг даргад хариуцагдах нэхэмжлэл, иргэн Г.Мягмарын нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хариуцагдах нэхэмжлэл хүлээн авсан.
Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 6-7 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамж гарсан.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 13-23 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 3 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан.
Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл гарсан.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 албан бичиг ирснийг холбогдох хэрэгт хавсаргав.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 3 албан бичиг гарсныг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.